
Синхуа агентлаг ийнхүү мэдээллэж байна. Дэлхийн түүхэнд гарамгай удирдагч хэмээн алдаршсан хүн бол Чингис хаан. Ар монголчууд Чингис хаанаараа маш их бахархадаг. Долдугаар сарын 11-нд үндэсний их баяраа тэмдэглэсэн Ар монголчууд төв талбайгаа Чингисийн талбай хэмээн нэрийдэх болсон. Чингисийн талбайд үндэсний бүжгийн нэг төрөл болох биелгээг геннист бүртгүүлсэн. Мөн 2012 онд үндэсний бөхөө ч геннист бүртгүүлсэн. Эрийн гурван наадмын нэг төрөл болох хурдан морио маргааш уралдуулан геннист мөн л бүртгүүлэхээр болжээ. 2013 он гарсанаас хойш Ар монголчууд геннисийг ихээр сонирхох болов. Чингис хаан, геннис хоёрыг монголчууд яагаад ингэж сонирхох болсон нь ойлгомжгүй. Ар монголчууд дахиад 800 жилийн тэртээх өнгөрсөнөөрөө амьдрахыг илүүд үзэж, ирээдүйг геннисээр төсөөлөхөөр болсон нь лавтай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ