Ногоочид төрөөс зохицуулалт шаардав
Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн. Тус хурлаар Монголын хүнс хөдөө аж ахуйн ассоциаци, 10 аймгийн иргэдийн түр хорооноос Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХААЯ-ны сайд Х.Баттулга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай нарт энэ сарын 2-нд хүргүүлсэн шаардлагынхаа талаар мэдээлэв.
^
Тэдний шаардлага тавих болсон гол шалтгаан нь төрөөс ямар нэгэн зохицуулалт байхгүйгээс ногоочид ихээр хохирч байгаа гэнэ. Тухайлбал, Төв аймгийн Жаргалант, Борнуур сумынхан 2012 онд хураасан төмснийхөө 11,6 мянган тонныг борлуулж чадахгүй хаяж 3,4 тэрбум төгрөгийн хохирол амсчээ. Тус ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбат “Ургац хураалтын цаг ирсэн боловч хүнсний ногооноос үнэтэй зүйл алга. Иргэдийн гар дээр бодит үнээс 2-3 дахин өндөр үнээр хүрч байна. Энэ нь импортын ногоо, наймаачид буюу “ченж”-үүдтэй шууд холбоотой. Өнөөдөр улсын хэмжээнд 70 гаруй мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний аж ахуй эрхэлж, хэрэгцээт ногооны 60 гаруй хувийг хангаж ирсэн хэдий ч тэдний амьдрал, аж ахуй жилээс жилд доройтсоор байна” гэлээ.
.
Ц.Номин-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ