
Яармаг Нисэх чиглэлийн автозамыг өргөтгөн урд урсгалыг шинээр хийж байгаа бөгөөд 9.5 км суурь хучилт, 0.7 км өнгө хучилтын ажлыг гүйцэтгээд байгаа юм байна. Хойд урсгал буюу Яармагийн хуучин замд гүүр, хоолойн газар шорооны ажил эхлэхийн тулд энэхүү урд урсгалын шинэ замыг ирэх есдүгээр сарын 15-ныг хүртэл түр нээхээр шийдвэрлэжээ.
Гурван эгнээ бүхий шинэ замыг хоёр урсгал болгон хувааж зорчих хөдөлгөөнийг нээх бөгөөд хойд урсгалын гүүр, хоолойн ажлыг хийсний дараа урд урсгалдаа өнгө хучилт авч гүйцэтгэнэ. Шинэ замын зорчих хэсгийг энэсарын 18-ны бүтэн сайн өдөр нээхээр тэмдэглэгээний ажил хийж байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ