Б.Батхүү: Валютын ханшийн өсөлт шатахуунд нөлөөлөхгүй
Сүүлийн үед эрчээ аваад буй ам.долларын ханшийн өсөлт шатахууны үнийг нэмэгдүүлж болзошгүй байгаа. Энэ талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа.
1
-Долларын савлагаа шатахууны үнэд нөлөөлөх үү?
-Шатахууныг валютаар аваад монгол мөнгөөр зардаг. Ингээд эргэж валют болгож гаднаас худалдан авдаг учраас валютын үнийн өсөлт мэдээж шатахуун импортлогч компаниудад хүндээр тусч байгаа. Гэхдээ төрөөс хэд хэдэн арга хэмжээ авсны үр дүнд шатахууны үнийг өсгөхгүй барьж байна. Бид валютын ханшийн өсөлтийг ажиглаж байгаа. Өнөөдрийн байдлаар өсөлт нь бага зэрэг буурах хандлага ажиглагдаж байна. Тиймээс цөөн хоногийн энэ валютын ханшийн өсөлтөөс үүдэж үнэ нэмэхгүй гэдэг дээр бид импортлогчидтой тохирч байгаа. Цаашдаа өсөх эсэх нь валютын ханшнаас л хамаарна.
1
-Тэгэхээр валютын ханш өссөн ч шатахууны үнэ нэмэгдэхгүй байгаа нь импортлогчдод олгосон хөнгөлөлттэй зээлтэй холбоотой гэсэн үг үү?
-Яг энэ арга хэмжээг авч хэрэгжүүлсэнтэй холбоотой. Энэ нь үр дүнгээ өгч байна гэсэн үг. Цаашдаа мөн валютын ханшны эрсдлээс гарахын тулд компаниуд яамтай хамтарч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, валют өсөхөөс өмнө худалдаж авсан шатахууны худалдан авалт хийгдсэн байгаа. Харин одоо валют өссөн үед худалдан авалт хийхэд ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдгээс шалтгаалан татваруудыг хэрхэн өөрчлөхөө бид шийднэ. Өмнө нь зохицуулалт хийх боломжгүй байсан бол дээрх арга хэмжээний дүнд одоо зохицуулах боломж бүрдсэн. Ямар ч байсан жижиглэнгийн үнэд өөрчлөлт орохгүй.
1
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ