Солонгосчууд Хөгжлийн банкны удирдлагыг гартаа авлаа

img

Хөгжлийн банкийг  удирдахын төлөө Япон, Солонгос хоёр өрсөлдөж буй талаар мэдээлж байсан. Тэгвэл ТӨХ-ны дарга Д.Сугарын хэлж байснаар    Хөгжлийн банкийг удирдах баг 2010 онд багтан тодроод байна.  Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар  Хөгжлийн банкны асуудлыг авч хэлэлцээд,  дахин хэлэлцэхээр хойшлуулсан ч, ТӨХ  дүгнэлтээ гаргаж   Солонгосын Хөгжлийн банкийг шалгаруулжээ.

Тэгэхээр  БНСУ-ын Хөгжлийн банк санхүүгийн группын дарга бөгөөд гүйцэтгэх захирал И.С.Мин тэргүүтэй төлөөлөгчид  Ерөнхий сайдад  бараалхан  манай улсад Хөгжлийн банкийг  байгуулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа  мэдэгдэж,   хөрөнгө, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгийн хуримтлал бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах зэрэг дээр өөрийн  туршлагаасаа хувцаалцах  хүсэлтээ илэрхийлсэн нь ийнхүү биелэлээ олоод байна.

Ерөнхий сайд  ч    БНСУ-ын Хөгжлийн  банкны туршлага сонирхол татаж байна, цаашид  хамтран ажиллах чиглэлээр бэлтгэж, сонгон шалгаруулалтад оролцохыг зөвлөе гэж хэлж байв. Энэ нь эртнээс хүсэлтээ ирүүлсэн Япончуудад хүчтэй өрсөлдөгч болж харагдаж байв.

Тэрчлэн,  Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд  Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг  өргөн бариад байгаа юм.  Харин  Удирдлагын эрхийг гартаа авсан Солонгосын Хөгжлийн банкны төлөөлөгчид энэ онд манай улсад  ирж зохион байгуулалтын ажилдаа орох юм байна.

Ийнхүү 59 жилийн өмнө байгуулагдсан Японы Хөгжлийн  банкнаас   туршлага судалж байсан  Солонгосын  Хөгжлийн банк  Монголын Хөгжлийн банкны замыг засахаар болж байна.

БНСУ-ын Хөгжлийн банк нь    1954 онд байгуулагдсан бөгөөд 1960-1970 онд дэд бүтцийн, 1970-аад оноос аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулж байсан бол сүүлийн жилүүдэд өндөр технологи, гадаадад хөрөнгө оруулах чиглэлээр түлхүү анхаарч буй юм байна. Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zailaa sda ene solongoschuud manai heden mongolchuudig nutagta harluulj bgagarai tvrii bariad bvh yumiig maani garta oruulad duuslaa shde sda gej.Japan-d ugsun bol arai l deer bsan yumda.solongosuudiin hajuud Japanuud za gevel yogui humuus shde.unench shudraga mongold maani danda tus boldog hiij ugsun yum ni danda chanartai bdag
2011-11-07