139.9 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжив

img

  Монголбанк өнөөдөр нэг долоо хоногтой 139.9 тэрбум төгрөгийн төрийн банкны үнэт цаас/ТБҮЦ/-ыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр 2013 оны 08 дугаар сарын 09-ний байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 512.7 тэрбум төгрөг болох юм байна.   Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Тодруулбал энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ. А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ