Пакистанд болсон дэлбэрэлтэд 38 хүн эндэв

img

  Өнөөдөр Пакистаны баруун өмнөд нутгийн Куетта хотод болсон цагдаагийн ажилтны оршуулгын ёслол дээр амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс 38 хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархадсан байна. Пакистаны хэвлэлийнхний мэдээлснээр дайралт болохоос хэдэн цагийн өмнө нэг цагдаа суманд өртөж нас барсан.   Үүний дараа оршуулгын ёслолд бэлтгэж байх үеэр амиа золиослогч биедээ авч явсан бөмбөгөө дэлбэлсэн гэв. Гэмтсэн цагдаа нарыг эмнэлэгт хүргэсэн байна. Ослын дараа Пакистаны Талибан хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Шахидуллах Шахид энэ хэргийн  бүх хариуцлагыг манайх үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөржээ. Тэрбээр “Энэ хэргийг бид үйлдсэн. Хэсэг хугацаа өнгөрөөд дахин дайралт хийх болно гэжээ. Шахид хэлэхдээ “Энэ нь Америкийн нисэгчгүй онгоц Пакистанд олон удаа агаарын дайралт хийсний хариу шийтгэл” гэв. Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamgach:
ene sumtai baiha naad zurag chin uigaruud baina yun pakistan be naad mashin ni huja cagdaa nich bas huja endyyrch anduuraad bainu ygyi yu
2013-08-09