Шведүүд мумийг “амилуулж” байна

img

Шведийн Стокгольм хотын музей “FARO”, “Автодиск” компаниуд эртний зандалшуулсан шарилуудыг сүүлийн үеийн технологиор гадаад төрхийг нь судлахаар болжээ. Стокгольмийн музейн цуглуулганаас зургаан мумиг сонгож, 3D аргыг төхөөрөмжийг ашиглан дүр төрх, биеийн бүтэц зэргийг нь нийтэд ил болгохоор ажиллаж байна. Музейн захирал Анна Андров хэлэхдээ “Мумигийн цуглуулгаа 3D хэмжээгээр тоон системд шилжүүлснээр муми дотроо ямар байгааг харах болно.   Хоёр дахин хүчтэй КТ сканер ашиглан мумигийн доторх байдлыг судалж ямар шалтгаанаар амиа алдсаныг тайлах боломжтой” гэжээ. Стокгольм дахь музейн мумийг рентген скайнерийг ашиглан урьдчилан бэлдсэн технологийн тусламжтайгаар тоон системд шилжүүлэх ажээ. Энэ нь хүмүүсийг эртний египтчүүдийн амьдралыг улам сайн мэдэж авахад туслах юм.   Шарилын гадаргуу, өнгө, авс зэргийг аюулгүй байдалд фотограмметрийг лазерийн 3D сканертэй хослуулан сканердах боломж олгож байна. Цуглуулсан бүх материалийг тусгай программаар боловсруулна. Археологчид энэхүү аргаар мумигийн жинхэнэ нууцуудыг мэдэх боломжтой гэлээ.   Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Анужин гэдэг,:
энэ эх үнэхээр сайхан.Бас их аймшигтай байна
2013-08-10