
Хүй долоон худагт өнөөдөр 3000 морины уралдаан болж байна. Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх зорилготой уг уралдаанд Улаанбаатар, Төв, Хангай, Говь, Баруун, Зүүн гэсэн зургаан бүсэд таван зуу, таван зуугаараа хуваагдаж гарааны төхөөрөмжнөөс нэгэн зэрэг уралдах юм. Энэхүү уралдааны морьдыг бүртгэх тоолох ажил өглөө 07:00 цагт эхэлсэн бөгөөд 11.00 цагаас уралдааны замд гарсан юм.
Нийтдээ 20 километр замд уралдах энэхүү уралдаан 15. 00 цагт барианд орж, Геннесийн шүүгчид тооллого явуулсаны дараа “Дэлхийн дээд амжилтын батламж” гардуулах юм. Мөн өчигдөр 10 мянган морьтны жагсаал болсон. Дэлхийн дээд амжилт тогтоох зорилготой уг жагсаалд Монголын морин спорт, уяачдын холбооны салбар холбоо 21 аймаг, 360 гаруй сумын уяачид хурдан хүлэг морь, дээл, үндэсний дээл хувцас, эмээл хазаараараа ижилсэн оролцсон юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ