
Оюутолгой ХХК-тай гэрээлэгч компанид ажилладаг Монгол залуу амиа алдсан тухай орон нутгийн эх сурвалжуудын мэдээллийг өмнө нь хүргэсэн. Энэ сарын 18-19-нд шилжих шөнө болсон гэгдэх уг хэргийн талаар албаны эх сурвалжууд ямар нэг мэдээлэл хийгээгүй хэвээр байгаа. Харин орон нутгийн эх сурвалжтай холбогдоход талийгаач залууг өөрөө хоолойгоо олсоор боон амиа хорлосон байсан гэх яриаг газар авахуулах ажиллагаа явагдаад байна гэж байх юм.
Тэрчлэн Оюутолгой ХХК-ийн Чайна кемпийн ажилчид уг хэрэгтэй холбоотойгоор ажил хаялт зарлаад байгаа аж. Нутгийнхаа газар шороон дээр мөр зэрэгцэн ажиллаж явсан нэг нөхөр нь үл мэдэгдэх шалтгаанаар амиа алдаад байхад, хэрэг явдлыг чимээгүй дараад өнгөрөх янзтай байгаа нь тэднийг ихэд бухимдуулж байгаа аж. Тиймээс ч ажил хаяж, Ханбогд сумаас Өмнөговийн төв Даланзадгад руу очоод байгаа юм байна.
Сануулахад, талийгаач нь 21 настай З гэж залуу байсан. Тэрбээр Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Оюутолгой төслийн ажлын байран дээрээ өөрийгөө боомилсон байдалтай амиа алдсан гэж байгаа юм. Талийгаач нь Оюутолгой ХХК-тай гэрээлэгч Си Ай Эс Монголиа гэж компанид ажилладаг байсан. Си Ай Эс Монголиа компани нь Оюутолгойн Кемпийн хоол хүнс, ахуй үйлчилгээг хариуцдаг Жак гэж гадаад захиралтай компани юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ