
Америкийн од нэвтрүүлэгч Опра Уинфриг Швейцарийн Цюрихт нэгэн нэр хүндтэй дэлгүүрийн үйлчлэгч таньсангүй. Түүнийг цүнх сонирхож байхад худалдагч нь “Таны халаас дийлэхгүй” гэж хэлэн үйлчлэхээс татгалзсан гэнэ.
Опра энэ тухай Америкийн CBS сувагт ярилцага өгч дэлгүүрээс маш тайван гарч явсан гээд, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдал дэлхийд алга болоогүй байгаагийн баталгаа гэжээ. Тэрбээр дуучин Тина Тернерийн хуримд уригдан ирсэн байжээ. Америкийн хамгийн баян хатагтайн нэг Опра Уинфригийн нэвтрүүлэг тус улсад гардаггүй аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ