
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох тухай хэлэлцлээ.
Тодруулбал, Чөлөөт бөхийн Ази тивийн аварга, гардан тулааны дэлхийн аварга, боксын өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын аварга, дугуйн Ази тивийн аварга, хөнгөн ателетикийн Ази тивийн аварга, жюү-жицу бөхийн дэлхийн аварга, даамын их мастер, шатрын сурагчдын дэлхийн аварга, жүдо бөхийн гран-при, жүдо бөхийн мастерс, Ази тивийн аварга, паратаеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, тэдгээрийн дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ