
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, аж ахуйн нэгжийн хүсэлт болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны саналыг үндэслэн Дорноговь аймгийн “Дорнын говь”, Завхан аймгийн “Мөнхөд мандаг”, “Биндэръяа”, “HSM” ХХК-уудын согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ