Йеменээс бусад орон дахь яамдаа нээнэ

img

  АНУ Ойрхи Дорнодын 19 улсад хаасан Элчин сайдын яамны нэгээс бусад орныхыг ням гаригаас эхлэн нээхээр болжээ. Харин Йемен дэх Элчин сайдын яамыг тодорхойгүй хугацаагаар хаалттай үлдээсэн байна. Эдгээр Элчин сайдын яамдыг өнгөрөгч ням гаригт хаасан байсан юм. “Аль-Каида” алан  хядах бүлэглэлийн удирдагч нарын хоорондоо солилцсон мэдээллээр дээрх корпус руу халдах магадлал өндөр байсан аж. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ