Дөрвөн ширхэг жигнэмэг 10 мянга

img

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт худалдаа наймаа эрхлэгчид эмх замбараатай байрлаж, наадамчин олны ая тухтай байдлыг хангахад зохион байгуулагчдын зүгээс ч нилээдгүй хичээл зүтгэл гарсан гэдэг.

Тэгвэл өчигдөр Хүй долоон худагт “Монгол морь-3000” арга хэмжээ эхэлж, 10 мянган морьтны жагсаал болсон. Харин өнөөдөр 3000 морьтны уралдааныг зохион байгуулж буй. Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Засгийн газар, Монголын морин спорт, уяачдын холбооноос хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний төгсгөлд дэлхийн дээд амжилтыг тогтоосон хэмээн Гиннест бүртгэх юм.

Харин уг арга хэмжээнд оролцогчид болоод үзэгчдэд идэж уух, өмсөж зүүх бүхий л зүйлийг худалдах наймаачид эгээ л Нарантуулыг нүүлгэсэн мэт байх аж. Тэр ч бүү хүү хэл морь эргэхийг хүлээн уйдаж зогсох нэгнийг аятайхан зугаацуулчих тоглоом наадгай ч цөөнгүй. 1000 төгрөгөөр 10 бөмбөлөг оновол хамгийн дээд шагнал нь Galaxy  өгнө ч гэх шиг. Хамгийн сонирхолтой нь 1000 төгрөгөөр дөрвөн ширхэг жигнэмэгийг 1 минутанд багтаан идэж чадвал 10 мянган төгрөг өгнө гэсэн бооцоо. Харин ингэж жигнэмэг идэхдээ ус огт уухгүй гэсэн дүрэмтэй гэнэ. Гэвч энэхүү болзлыг хангаад 10 мянган төгрөг авчихсан аавын хүү гараагүй гэнэ шүү. Энэ мэт олон сонирхолтой, гайхаш төрүүлэм худалдаа наймаа нүд эрээлэн Хүй долоон худагт хоёр өдрийг өнгөрөөж байна.

Манайхан сүүлийн жилүүдэд Гиннесээр “өвчлөөд” байгаа. Гиннес нь энэ дэлхийн хамгийн сонин содон үйл явдал, олон хүнийг хамарсан арга хэмжээ, хүний элдэв хачин гаж үйлдлийг номын хуудсандаа мөнхөлдөг. Тиймээс дэлхийн хаана ч байхгүй арга ухаанаар мөнгө олж чаддаг монгол наймаачдын “суу заль”-ийг Гиннест бүртгүүлчихэд ч буруудахгүй мэт санагдана.

П.Наран

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Hyn gedes gyzeegee nuudug bhad il gargachihsan yaya hagas zerlegjsen naadam iim hogiin youm zaruulahaa bolimoor youmaa
2013-08-13
mongol:
bi ochij uzseen.setgel hodloj nulmis goojson.
2013-08-12
çî÷èí:
Èéì áàéäëûã äàõèæ ãàðãàõã¿é áàéõ õýðýãòýé.
2013-08-12
иргэн:
Энэ дээр хөдөөний хоёр гарын бичсэнийг хараад үнэхээр ой гутаж байна. Хөгжил дэвшил хэрэггүй, байгаагаараа байх нь сайхан гэнэ үү. Ийм хоосон тархитай хөдөөний нөхдөөр нийслэл маань дүүрчихээд хөгжилд саад болоод байгаа юм. Ийм заваан сэтгэлгээтэй хүмүүс гэр орондоо ч гахай шиг амьдраад тэрийгээ сайхан амьдарч байна гэж боддог байхгүй юу.
2013-08-11
иргэн БМ:
СҮҮЛИЙН ҮЕД БАЯР НААДМЫГ ОЛЗ, АШИГ ХАЙСАН ХҮМҮҮС ҮНЭХЭЭР ГУТААЖ БАЙНА. ХУУЛЬ,ЖУРАМ ГАРГАЖ ҮҮНИЙГ ДОРВИТОЙХОН ЦЭГЦЛЭХ ЦАГ БОЛЖЭЭ. ИНГЭХЭЭР БАС Л ӨНӨӨХ МАН-ЫНХАН УЛС ТӨРЖҮҮЛЖ ХОРИЛОО, ЦАГДЛАА ГЭХ БАЙХ. ҮНЭНДЭЭ ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДЭД ЭНЭ ТӨР ЗАСАГ ЧИНЬ ЭЗЭНГҮЙ ТӨР БАЙЖЭЭ. ХЭН ХҮССЭН НЬ ЮУ ДУРТАЙГАА ХИЙДЭГ БАЙСНЫГ НЬ ЖУРАМЛААД ИРЭХЭЭР МАН-ЫНХАН УЛС ТӨРЖҮҮЛЖ АМЬТНЫГ ТУРХИРААД Л.
2013-08-11
Muugii:
Har gertee haan, Bor gertee bogd ..Yadiin be saihan l bna, urchir utgaggui hogjil nertei suirleer yugaa hiihevdee.
2013-08-11
Монголоос зайл:
Чадлаараа наадаж байна. Чадахгүй, наадахгүй юм бол Монголоос зайл. Гадаадад амьдарч байснаа юу гэж бодоов. Чанаргүй хүнс байвал авахгүй бол болоош д. Тарган хүн халууцаа л биз. Солонгост байгаа биш. Дошин дээрээ атаман байл даа. Эдийн засаг сүйрээ л биз. Гадаад валют галзуураа л биз.
2013-08-11
aímar:
ene halyyd tegeed har omd tsamts ertvvj geed l aímar yumaa ydaj hywtsaa tohiryylaad omsehgví dee sonin haragdaj bna sh dee
2013-08-11
Zorig:
SUNUJ MUHUJ BAIGAA ULS SHU DE...MANAIH SHIG INGEJ ULS ORNOOROO SOLIORSON ULS DELHII DEER BAIHGUE...EDIIN ZASAG N BUDAA BOLJ BAIJ, UHSEN BAASNII GUINNES VEE
2013-08-10
Gedes:
Manai Mongol erchuud gej tsamstaa deesh ni suhud jiremsen hun shig tom guzeegee haana ch gesen garagh durtai yumaa. ta nar haraarai, hotin tuvduu ch gesen tom tom baas bolson guzeegee gargaad yavj baigaa, eo eo. ter ni tegeed baharhamaar ch ed bish dee nil baas baigaa shuu dee.
2013-08-10
мхххаах:
сайхан байна оо байгаагаарай л ш дээ юу нь болохгүй гэж чамайг тогло ид гэж хэн ч албадаагүй шүү дээ тийм үү аан сайхан д байна шороотой хуушууртай Тэр сайхан гээд мөрөөдөөд байгаа гадаадад чинь атгаад аваад үнэртчих атга шороо ч олддогүй юм даа
2013-08-10
otgoo:
ulc ni yduu vm chini ingej naadxas ydgin ard tvmend buruu alga da
2013-08-10
Доржоо:
Монгол наадамын утга алдагдаждээ
2013-08-10
юу вэ:
Зах дээр зардаг тавилгаа хүртэл чирээд очицгоохгүй дээ
2013-08-10