
Дэлхийн дээд амжилт Геннист бүртгүүлэх “Монгол морь-3000” уралдаанд нийтдээ 4200 гаруй хурдан хүлэг шандас сорьсон байна.
18 километрийн зайнд уралдсан тэдгээр хурдан хүлгүүдээс түрүүлж ирсэн эрлийз хээр азарга хасагджээ Ингэснээр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Ц.Энхтайваны хонгор халзан морь түрүү магнайгаар тодорсон. Халзан морь улс, бүс, Их хурдад айрагдаж байсан хурдан ажнай юм. Тэгвэл аман хүзүүнд Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн соёолон хурдалжээ. Харин айргийн гуравт Архангай аймгийн харьяат Д.Жаргалсайханы буурал морь орсон бол Дундговь аймгийн Алдарт уяач Ц.Бямбасүрэнгийн хүрэн азарга дөрөвт, Ховд аймгийн харьяат Б.Ерөөлтийн зээрд халзан морь айргийн тавд оржээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ