Аваргуудын лигийн урьдчилсан шатны оноолт гарав

img

Швейцарийн Нион хотод аваргуудын лигийн урьдчилсан шатанд хүч үзэх 20 багийн сугалаа явагдлаа. Оноолтын хувьд Арсенал-Фенербахче, АС Милан-ПСВ хоорондоо учраа таарсан. Германы Шальке 04- Украйны Металисттэй тоглох бол Олимпик Лион - Реал Сосьедад гэсэн багууд оноолт таарчээ. Эдгээр багууд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялагч нь тодорч цааш өрсөлдөх тул бүх тоглолт хариуцлагатай байх болно.

Урьдчилсан шатны эхний тоглолтууд энэ сарын 20-21-ны хооронд явагдана. Харин хариу тоглолтууд долоо хоногийн дараа явагдах юм. Урьдчилсан шатны тоглолтоос шалгарсан 10 баг нь эрхээ аваад буй 22 багтай нэгдэж Аваргуудын лигийн шилдэг 32 багийг бүрдүүлэх болно. Харин хасагдсан багууд Европын лиг рүү шилжиж хэсгийн шатнаас тоглох юм.

Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ