Дуу цахилгаантай бороо орно
Улаанбаатарт өнөөдөр үүлэрхэг, дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн хойноос секундад 5-10 метр. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн зүгийн ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос секундад 5-10 метр, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундад 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, Алтайн уулархаг нутаг болон төвийн аймгуудын нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
эх сурвалж: tsag-agaar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ