“Тавантолгой”-н үнэт цаас 3 хувиар буурчээ
Монголын Хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногийн сүүлийн арилжаагаар нийт 31 хэлцэл хийгдэж, 12 ХК-ийн 105293 ширхэг хувьцаа арилжжээ. Үүнд багцын арилжаагаар 100985 ширхэгийг, энгийнээр 4308 ширхэг үнэт цаасыг нийтдээ хоёр их наяд 174 сая 896 мянга 850 төгрөгөөр арилжаалсан байна.
1
ТОП-20 индексийн тухайд 14034.91 нэгжид хүрч, 134.98 нэгжээр буюу 0.95 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Учир нь баасан гарагт энгийнээр арилжаалагдсан өсөлттэй гарсан үнэт цаас байгаагүй бөгөөд харин 5 компанийн үнэт цаас тогтвортой байжээ. Үлдсэн 6 компани буюу “Хөх ган”, "Монгол савхи”, “Монголын цахилгаан холбоо”, “Говь”, “Ремикон”, “Тавантолгой” зэрэг компаниудын хувьцаа буурсан үзүүлэлтэй гарчээ. Тухайлбал, “Хөх ган” ХК-ийнх хамгийн их бууралттай буюу 11.35, “Монгол савхи” ХК 9.21, ”Монголын цахилгаан холбоо” 8.5 хувиар тус тус буурсан бол иргэдийн анхаарлыг ихээр татдаг “Таван толгой”ХК-ийн үнэ цаас 3 хувийн буурсан үзүүлэлттэй байна. Багцын арилжаагаар зөвхөн “Говьфайнэншл” группын хувьцаа арилжаалагджээ.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ