Хайди Клум: Од болж гялалзахыг хүсвэл өөрөөрөө бай

img

“Victoria’s Secret Show”-ны амьд домог загвар өмсөгчөөс гадна жүжигчин, телевизийн хөтлөгч, продюсер, загвар зохион бүтээгч болон дуучин гээд олон мэргэжилтэй Хайди Клум 1973 оны зургадугаар сарын 1-нд баруун Германы Бергиш-Гладбах хотод төржээ. Түүний “Ivillage.com” сайтад өгсөн  ярилцлагыг хүргэж байна.

1

-Та бусдаас юуг илүү хийдэг вэ?

-Хамгийн гол нь хөдөлмөрч байх нь чухал. Би өөрийгөө олон төрлийн ажилд сайн гэж боддог. Сар бүрийн эхэнд би шинэ дэвтэр дээр өөрийн ажлын талаар хөтөлдөг. Үүндээ уулзалтууд, шинэ санаа зэрэг ажлын талаар бүх зүйлээ бичдэг юм. Амьдрал, ажил хоёрыг үргэлж хооронд холихгүйгээр явдаг минь миний давуу тал.

1

-“Victoria’s Secret” шоуны хатан хаан нь та гэж хэлж болно. Ганцхан таныг л харах гэж ирэх үзэгч цөөнгүй байх юм?

-Сандрахгүй байж, үзэгчдийн сэтгэлийн хөөрлийг хэрхэн дээд цэгт нь хүргэх, мэдээж сахиусан тэнгэрийн далавчтай алхаж сурах зэргийг залуу охид сайн сурах хэрэгтэй. Хамгийн гол нь энэ бол хувцас загвараасаа илүүтэй үзэгчдэд шоу гэдгийг утгаар нь мэдрүүлэх юм. Энэ бүхнийг хэрхэн хийж гүйцэтгэхээ мэдэж байгаа тохиолдолд “од” болж гялалзах бол ердийн зүйл. Залуу охид нэг л зүйл дээр алдаад байдаг юм. Тэд тайзан дээр гарсан бол өөрсдийгөө боломжоос атгалаа гэсэн өчүүхэн бодлоос болж оддын өвчин тусдаг. Тиймээс залуу хөөрхөн охидуудаас илүү манай 90-ээд оны үеийг харахыг илүүд үзэж байгаа юм. Тиймээс олон жил оршин тогтнохыг бодож байгаа бол хүний сэтгэлийг ойлгож байх нь чухал.

1

-Таны бодлоор эмэгтэй хүний хамгийн төгс харагдуулдаг хувцаслалт аль нь вэ?

-Миний бодлоор бариу хар даашинз, маш өндөр өсгийтэй гутал үргэлж дур булаам харагдуулж чаддаг. Ийм хувцас өмссөн бүсгүйчүүд ямар ч залуусын нүдийг өөр рүүгээ татаж чадна гэдэгт итгэлтэй байна. Яагаад хар өнгө вэ гэвэл хар бол “хаан” өнгө шүү дээ. Түүнчлэн аливаа гоёл чимэглэлтэй үргэлж зохицдог. Хүсвэл та дээгүүрээ хүрэм өмсч болно гээд л олон янзаар хувцаслаж болдог.

1

-Салсан ч гэсэн нөхрөө үгүйлдэг биз дээ?

-Амьдрал дандаа миний санаснаар байхгүй нь харамсалтай. Анх нөхөртэйгээ танилцаад хэзээ ч сална гэж зүйдэлсэнгүй явж. Одоо бодоход нөхөр маань их романтик хүн, олон ч романтик зүйл хийж байсан. Тэр минь үргэлж машины хаалга онгойлгож өгдөг байсан. Тийм сайхан боловсон залуус ховордсон шүү.

1

-Та өөрийгөө ямар үед хамгийн үзэсгэлэнтэй гэж мэдэрдэг вэ?

-Бусад бүсгүйчүүдийн адил нүүрээ будуулж, үсээ засуулсныхаа дараа мэдээж өөрийгөө үзэсгэлэнтэй гэж мэдэрдэг. Түүнээс гадна гэр бүлтэйгээ байх үедээ түүнээс ч илүү сайхан болсон мэт сэтгэгдэл төрдөг шүү. Харин Сийл намайг жирэмсэн байхдаа “хөөрхөн” байсан гэдэг байсан. Надад тэгж огт санагдаагүй.

1

-Цагийн хуваарийнхаа тухайд?

-Өглөө хамгийн түрүүнд том хүүгээ сургуульд нь хүргэж өгнө. Харин орой унтахаасаа өмнө хүүхдүүдээ бүгдийг нь чанга гэгч нь тэвэрдэг дээ.

1

-Та дөрвөн хүүхдийн эх хүн. Дахиад хүүхэдтэй болмоор байна уу?

-Дөрвөн хүүхэд гэдэг хангалттай гэж ярьдаг. “Хангалттай” гэдэг үг миний ч амнаас гараагүй шүү дээ. Надад бурхан халуун хайрыг мэдрэх хаалга нээж өгөх л байлгүй дээ. Тиймээс хүүхдийг хангалттай гэж үзэх хэрэггүй. Хайр байгаа цагт хүүхэд ч байсаар л байна.

1

-Хүүхдүүдийнхээ хөгжилтэй дурсамжаас хуваалцаач?

-Нэг өдөр хүүхдүүдтэйгээ усан санд тоглож байлаа. Би охиноосоо “Миний охины шээс хүрч байна уу” гэсэн чинь “Санаа зоволтгүй ээ. Би усан санд амжуулчихсан. Хэн ч мэдээгүй” гэдэг байгаа. Тэр өдрөөс хойш бүх хүүхдүүд маань тэр усанд орохоос нэг л цэрвээд байдаг болсон.

1

-Энэ амьдралаас хамгийн үнэтэй зүйлийн талаар?

-Хүмүүс загвар өмсөгчид өнгөнд шуналтай энэ тэр гэдэг шүү дээ. Олны үг ортой. Би эх болохоосоо өмнө үнэхээр сайхан байшин, машин, даашинз, гутал, бөгж зүүлтэд дурладаг байлаа. Одоо надад хүүхдүүдээс минь өөр үнэтэй зүйл байхгүй.

1

-Стресстсэн үедээ хэрхэн алжаалаа тайлдаг вэ. Өөртэйгээ ярилцдаг уу?

-Ядарсан үедээ би саунд ордог. Аль болох хүүхдүүдтэйгээ илүү цагийг өнгөрөөдөг. Өөртэйгээ ярилцдаггүй хүн байдаггүй байх. Гэхдээ миний биеийн нөгөө тал нь болсон нөхөртэйгөө асуудлынхаа талаар ярилцдаг байсан даанч тэр минь байхгүй болсон. Хүмүүс намайг нөхрөөсөө саллаа гээд харамсдаг гэж бодож магад. Тэгэхдээ би амьдралаа үргэлж шинэчлэхийг боддог. Салсан явдал минь амьдралын том өөрчлөлтийн нэг гэж хэлж болно.

1

-Та сайн найз уу?

-Тийм гэж боддог. Миний хамгийн сайн найз Германд байгаа. Найз минь жирэмсэн, завтай болох болгондоо найзтайгаа уулзахыг боддог.

1

-Найз нартайгаа байгаа үедээ юу хийх дуртай вэ?

-Мэдээж дэлгүүрээр хэсэх шүү дээ. Бүсгүйчүүдийн халуун дотно яриаг өрнүүлээд л кофений мухлагт сууж, элдэв хов жив ярилцах ч сайхан шүү /инээв/.

1

-Хамгийн сайхан хүүхэн гэдэгт хэн ч зөрөхгүй байх. Тань шиг өөрийгөө хэрхэн тэнгэрийн дагина мэт төсөөлөх үү?

-Амьдрал бол зүгээр л зүүд. Өөрөөрөө бахархаж, хайрлах бүх л үе зүүдэн дунд өрнөдөг. Тиймээс хоосон ертөнцөд өөрийгөө сайхнаар, хамгийн үзэсгэлэнтэйгээр зүйрлэх хэрэгтэй. Тэнгэрийн дагинаар л өөрийгөө төсөөлөхгүй бол бүсгүйчүүд та бүхэн оройтох болно шүү. Од болж гялалзахыг хүсвэл өөрөөрөө байхыг зөвлөж байна. Хэн нэгнийг дурайгаад эхэлбэл амьдралаа алдаж, хоосон зүүдэнд амьдрах болно гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

korea:
wonder women
2013-08-11
gogo:
goy
2013-08-11
dream:
40 nastai ghed bol saihanaaraa bainaaa ain
2013-08-11
rayt:
sain eej bna gdg sanaaniinh
2013-08-11
hot baby:
haluuhan
2013-08-11
vnen:
hen negend taalagahiin tuld zaawal hen huwirah heregtei bdg shdee tiimees amidraliin tursh l jvjegchin hiideg bghvi yu daa hvn turluhtun chin
2013-08-11
huurhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhh:
huurhun hvvhen baina nadad taalagdaj baina
2013-08-11
good:
saihan bas hodolmorch emegtei ene ih ajliin hajuugar 4 huuhed toruulj osgono gdg uneher baharhmaar yum
2013-08-11
boloroo:
laitai bnao
2013-08-11
bhgvi:
nuhuruusuu saltsan yum uuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu
2013-08-11
hi hi hi hi hi:
wow pretty women
2013-08-11
ёондон:
сайхан
2013-08-11