Сирийн энхийн хэлэлцээг эхлүүлэхийг зөвшөөрөв

img

Орос, АНУ-ын Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нар Вашингтонд хэлэлцээ хийлээ. Хоёр тал боломжтой нөхцөлд Сирийн энхийн хэлэлцээг эхлүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд улс төрийн аргаар Сирийн хямралыг зохицуулах нь цорын ганц зам гэдгийг дахин нотолсон байна.

1

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Батлан хамгаалахын сайд Чак Хагел болон Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Шойгу нар “2+2”-ийн хэлэлцээнд оролцсон юм. Тэд стратегийн тогтвортой байдал, пуужингийн хамгаалалт, улс төр цэргийн хамтын ажиллагаа болон Сири, Афганистан, Иран, Хойд Солонгосын цөмийн асуудлыг багтаасан бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг голлон хэлэлцсэн байна.

1

АНУ-д суугаа ОХУ-ын ЭСЯ-наас хэвлэлийн бага хурал хийлгэж, хоёр орны Ерөнхийлөгчийн уулзалтыг цуцалсан нь зөвхөн “өнөөдрийг харсан хэрэг” байсан гэжээ. Сноуденоос болж цуцлагдсан уулзалтын тухайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Энэхүү уулзалт дэлхийн хямралаас гарах томоохон уулзалт байсныг хэнд ч хэрэггүй шалтгаанаас болоод цуцлагдлаа” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

killer:
aluurchin
2013-08-11
ddddddd:
hi
2013-08-11
nippon:
ih l anhaarch bna daa ene ved l hul deeree zogsoh heregtei gj bodoj bna
2013-08-11
gimmy:
aidas dund amidrah bol tam
2013-08-11