Морьтон монголчууд Геннисийн хуудсанд мөнхөрлөө

img

Монголын үндэсний хурдан морины уралдааныг Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх  “Монгол морь-3000” арга хэмжээ өнгөрөгч баасан, бямба гаригт Хүй долоон худагт зохиогдов.

Эхний өдөр 10000 морьтны жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөсөн бол 11430 морьтон жагсаж Дэлхийн дээд амжилтыг эвдэв. Өмнө нь АНУ-ын Флорида мужид найман мянган морьтон жагсаж байсан түүх байдаг гэнэ.

ө

Харин хоёр дахь өдөр буюу өчигдөр бүх насны 3000 морины уралдааныг  зохион байгуулсан. Хурдан морины уралдаанд нийт 4279 морь уралдаж, 4249 морьд барианд орж ирсэн байна. Ерөнхий зохион байгуулагч болох Монголын морин спорт, уяачдын холбооноос энэхүү уралдаанд 26 хүүхэд оролцсон бөгөөд мориноос унаж, гэмтэл аваагүй гэдгийг албан ёсоор мэдээлсэн юм.

.

Өмнө нь Малайз улсад 2220 морь, 2005 онд Өвөрмонголд 2228 морьд уралдаж Геннисийн номонд бичигдсэн түүхтэй аж. Харин морьтон монголчууд 4279 морины уралдаан зохион байгуулснаар “Дэлхийн дээд амжилтын батламж”-ийн эзэн болж, Геннисийн номонд мөнхөрч байгаа аж.

:

Дашрамд сонирхуулахад, морьтон монголчууд гэдгийг дэлхийн улс оронд зарлан тунхагласан энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Засгийн газар, Монголын морин спорт, уяачдын холбооноос хамтран зохион байгуулж байгаа хэмээн хөтлөгч нь удаа дараа зарлан тунхаглаж байсан. Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр морь унаж, төрийн их тугийг залж оролцоно хэмээн мэдээлж байв. Харин энэ талаар албаныхан мэдэгдэхдээ уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулаагүй, Ерөнхийлөгчийн Тамгын газраас Морин спорт, уяачдын холбоо энэ талаар албан ёсоор зөвшөөрөл аваагүй гэдгийг мэдэгдсэн юм.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оргодол:
Морьтой монголчууд
2013-08-26
зочин:
тэр Гиннес гэгч гаж юмны цуглуулгад орох гэж нэг монгол хүүхдийн амиар тахил өргөв өө энэ хөөргөн хөвсөргөн дарга нар
2013-08-12
Yagshdee:
Munkhuruud baih yum baihgui, amjiltiig davuulan togtooj bolno shuu dee mangaruudaa, hujaa ch yumuu, uur neg uls 50,000 mori uralduulaad l guitsee shuu dee, utga uchriig ni medehgui baij ih tenegteh yumaa
2013-08-12
хахаха:
тэнд мөнхөрдөгүй юм хойтон гэхэд х о г ын саванд н о х о й тоож шиншлэхгүй юм хэвтэж байх болно дахиж хэн ч дурсахгүй ёстой м у д а к ууд
2013-08-12
zochin:
yamar t1 n iim ym zohiogood bnaa
2013-08-11
Донтон:
Гаж донтнуудын тухай ном шүү дээ. Хамгийн боловсролгүй хийх ажилгүй цаг нөхцөөгч хүмүүс зугаагаа тайлаг ном. Манай тэнэгүүд мөн их юм болждээ чааваас. За ер нь бол яг л байх ёстой газраа мөнхөрч байна даа. Дэлхийн шинжлэх ухаан технологийн нэвтэрхий толинд Монгол гэж үг байдаггүй мэдэх үү. Мэдээд ч яахым билээ
2013-08-11
Хүнбиш:
Ийм хүмүүстэй ярих юм байхгүй
2013-08-11
хрорхорхорхро:
мөнхрөх газраа мөн олвоо.
2013-08-11