Хүчирхийллийн хэрэг дахин гарахаас сэргийлэхийг уриалав
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийж, өдөөн хатгалгын шинжтэй аливаа үг яриа үйл ажиллагаанаас зайлсхийж, хүчирхийллийн хэрэг дахин гарахаас сэргийлэхийг Египетэд хандан уриалсан байна. Түүний уриалгад Египетийн улс төрийн байдал гаарахаас хуулийн дагуу ард түмнийг удирдан, хүчирхийллийн бус арга замаар иргэдийн итгэлийг олохыг хүсч байна гэжээ.
1
Түүнчлэн өнөөгийн хурцадмал байдалд Египетийн эрх баригчид болон сүр үзүүлэгчид гээд олон талынхан уриалга, тараах материал, хэвлэл мэдээллээр иргэдийг турхирсан мэдээ нийтлэл гаргахыг хатуу хориглох хэрэгтэй. Төр, иргэд хамтран дайны байдлаас ангиржихыг Египетийн эвсэл бүлгийн удирдагчдад хандан мэдэгдэл илгээсэн байна. Бан Ги Мун наймдугар сарын 25-нд НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар Египетэд үзүүлэх тусламжийн талаар хэлэлцэнэ гэдгээ мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ