Өнөөдөр нохой өдөр

img

  Өнөөдөр аргын тооллын 2013.8.12 Даваа гараг Билгийн тооллын 6. Зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Наран ургах шингэх 05.50-20.11 Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ