Мянган оюутны байр ашиглалтад орно
Мянган оюутны байрны барилгын ажил дуусч энэ сарын 20-ны дотор Улсын комисст хүлээлгэн өгөхөөр болжээ. Тодруулбал, барилгын гадаад болон дотоод засал бүрэн дууссан гэнэ. Дотуур байрны өрөө бүр дотроо угаалгын өрөөтэй байх бол дөрвөн хүүхэд амьдрах өрөө нь тусдаа гал тогооны өрөөтэй байх ажээ.
Харин “1000 оюутны байр”-нд амьдарч байгаа оюутан цахилгаан, дулааныхаа төлбөрийг өөрсдөө төлөх юм байна.
Оюутны байр ашиглалтад орсны дараа аль сургуулиас хэдэн оюутан оруулах, болон бусад менежментийн ажлыг Монголын Оюутны Холбоо хариуцан ажиллах юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ