УИХ-ын эмэгтэй гишүүд ДЭМБ-ын захирал Маргарет Чантай уулзана

img

  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ерөнхий Захирал хатагтай  Маргарет Чан өчигдөр  манай улсад хүрэлцэн ирлээ. Хатагтай Маргарет Чаныг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Др Су Нюунт У, Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа болон албаны бусад хүмүүс угтан авсан байна.   Тэрээр манай улсад энэ сарын 11-нээс 14-ний өдрүүдэд айлчлах юм. Хатагтай Маргарет Чан айчлалынхаа хүрээнд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, НББСШУ-ны Байнгын хорооны гишүүдтэй уулзаж, санал солилцох, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Төв аймгийн Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвд зочлох болон “Монгол Улсын Эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээ” номын нээлтэд оролцох зэрэг хэд хэдэн үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөжээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ