ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Маргарет Чан хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ерөнхий Захирал хатагтай Др.Маргарет Чан өчигдөр хүрэлцэн ирсэн байна. Тэрээр манай улсад энэ сарын 11-нээс 14-ний өдрүүдэд айлчлах юм.
5 Хатагтай Маргарет Чан айчлалын хүрээнд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, НББСШУ-ны Байнгын хорооны гишүүдтэй уулзаж, санал солилцох, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Төв аймгийн Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвд зочлох аж. Мөн “Монгол Улсын Эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээ” номын нээлтэд оролцох зэрэг хэд хэдэн үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөсөн байна.
5
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ