Хойд Солонгостой албан бус уулзалт хийжээ
АНУ Хойд Солонгостой хэдхэн хоногийн өмнө Женевт “албан бус уулзалт” хийсэн хэмээн БНСУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Юньхаб агентлаг мэдээлжээ. Тэдний мэдээллээр “Хойд Солонгосын Гадаад харилцааны яамны АНУ-ын асуудал хариуцсан газрын орлогч дарга Ан Мёнхун тэргүүтэй Хойд Солонгосын төлөөлөгчид, Америкийн Жонс Хопкинс их сургуулийн профессор Жоэл Вит тэргүүтэй эрдэм шинжилгээний төлөөлөгчид нар уулзсан. Энэхүү уулзалтаар АНУ төвтэй “Цөмийн заналхийллийг бууруулах санаачилга” олон улсын байгууллагын талаар хэлэлцсэн” гэжээ.
Хойд Солонгосын Гадаад харилцааны яамны АНУ-ын асуудал хариуцсан газрын орлогч дарга Ан Мёнхун “Цөмийн асуудлаар хэлэлцээгүй, харин Хойд Солонгост үзүүлэх хүнсний тусламжийн талаар хоёр тал уулзалт зохион байгуулсан” гэж дээрх мэдээллийг үгүйсгэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ