Сансарын аюулгүйн тойргоос уруудах замыг нээлээ

img

  Улаанбаатар зам засвар арчлалт компани Зүүн 4 замаас Сансарын аюулгүйн тойрог хүрэх 0.9 км авто замын зорчих хэсгийн засварын ажлын хүрээнд хучилтын ажил гүйцэтгэж, замын хөдөлгөөнийг бүрэн нээгээд байна. Түүнчлэн, Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш чиглэлд Доржийн гудамжны Хил хамгаалах албаны уулзвар хэсэгт замын доогуур бохир, цэвэр усны шугам, дулааны шугамын засварын ажлыг өнгөрөгч амралтын өдрүүдэд хийснээр замын хөдөлгөөнийг мөн нээжээ. Уулзварын хучилтын ажлыг хийгээгүй байгаа тул "Беринг" ХХК энэ хэсэгт дахин зам хааж хучилт хийх юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сунжирсан:
дахин дахин хааж нээж байхаар нэг мөр гүйцэтгэчихэж болдогүй юм байх даа бас явар хэл ам дагуулах болдоо 22-н товчооны зам гэж гурил шиг юм болох байх даа
2013-08-12