Царнаевын найзуудыг баривчиллаа

img

АНУ-ын шүүхээс Казакстаны Тажаяков, Кадырбаев хэмээх хоёр оюутныг Бостоны марафон гүйлтийн үеэр гарсан халдлагын хамсаатан хэмээн  баривчилжээ.

Баривчлагдсан оюутнууд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 18-ны үдэш Царнаевын өрөөнөөс үүргэвчийг авч гарсан, мөн нар Жохар Царнаевыг Бостоны марафоны үеэр болсон дэлбэрэлтийн хамсаатан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч, бөмбөг дэлбэлэхэд оролцоогүй гэдгээ хэлжээ. Тэд цагдаагийн ажилчдын галт зэвсэг болон харуул хамгаалалтын талаар цаг тутам мэдээлэл дамжуулах үүрэгтэй байсан гэнэ.

Холбооны мөрдөх товчооны ажилтан Жорж Канер “Тэдний үүргэвчин дотор Царнаевт мэдээлэл дамжуулж байсан гар утас, цаасан салют, вазелинтай сав, дэлбэрлэлтэд өртсөн хүмүүсийн гэрэл зураг бүхий зүйлс байсан. Үүргэвчийг гэрийнх нь ойролцоо хогийн савнаас олсон” гэж ярьжээ.

Хэргийн мөрдлөг эхэлж байгаа бөгөөд хэрвээ гэм буруутай нь нотлогдвол дээрх оюутнуудад тав хүртэлх жил шоронд хорих, 250 мянган ам.долларын торгууль ногдуулах гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zunu:
deereengui amerkcnuud sunuwul taarna
2013-08-12
hognuud:
ustgval taarna
2013-08-12
kkkk:
umhii kazakyyd kk
2013-08-12
МУУ БАЙНА:
ТЭР САЙХАН УЛСЫГ ЯАХ ГЭЖ ДЭЛБЭЛДЭГ БАЙНАА. КАЗАКСТАНДАА ДАРАНГУЙЛЛЫН ДООР БАЙЖ БАЙХДАА ТААРСАН АМЬТАД ЮМ ДААА
2013-08-12