“Манай өвөө согтуу, Туулд живцийн билээ”

img

Юм хийх гэж яваа хэдийгээ жаал муулахаас, зун хотод байхаар уйдаад байхийн.

Туулыг аварна гэж мөнгө босгогчдоос нэхэх юм байна аа... энэ тухайд буулгав.

3

Оршилд

Туулын урсгал шөнөдөө сайхан байдаг байсан гэнэ. Энэ тухай  дуу ч байдаг. Хүн бүрийн цээжинд ч байна, караоке бүрийн цэсэнд ч байна.

Тийм нэг саруулхан шөнө Туулынхаа эрэг дээр суусаар, анхны хүүхдээ олж, айл гэр болж, алтан хуримаа хийсэн азай буурлууд одоо ч амьдарсаар.

5

Хатан туулынхаа эрэгт хайртай хүүхнээ нэг сайн үнэрлээд 3 жилийн цэрэгт гуниггүйхэн мордсон 40-өөд оны эрчүүд байсан. Хэлсэн ярьсандаа байх хүн чанар гэдэг нь хүрэн халзан зуутаас хол ханштай боргил бор өдрүүд байж. Цэргээс халагдсан эр 3 жил хүлээсэн амраг дээрээ дөрөө мулталж хатан Туулынхаа эрэг дээр дахин учирч насан туршдаа ханилан амьдарсан байдаг.

5

Тэдний хайрын хийгээд амьдралынх нь бүтээж босгосон түүх тэнгэрлэг.

Тэдний гар нь цэвэр болоод цагаан биш, хар болоод бахимдуу байж, ажилд нухлагдсан болоод тэр. Сэтгэл нь цагаан, оргилуун явсан агаад цоохор толботой болсон. Улстөрчдөд хууртсаар тэр.

Хатан туулынх урсгал нь гэрийнх нь довжооноос харагдахаа байсан. Дундалсаар байгаа болохоор тэр.

5

Одоо цагт,

Туулын урсгал шөнөдөө сайхан хэвээрээ. Харин эргээр нь давхилдах дарга нарын сүрэг алагтай цоогтой.

Хатан туулынхаа уснаас амсаж, чулуу өвөртлөөд харьд ажил хийхээр нэг хэсэг нь эзгүй байгаа бол эрэг орчим газарт нь машинаа угааж, халтар төгрөгөө хэмнэх хэсэг мангуунууд ч амьдарсаар байгаа.

6

Ээ Туул минь, гол минь ширгэлээ гэж шогшронгоо эргийнх нь сайрыг трактороор түрж карьер хийх зөвшөөрөл үзэглэдэг хэдэн авилгач нар ч байх.

Ээ Хатан туул минь өршөө гэсээр бургасыг нь хадгаар баглаж амьсгалыг нь тасалчих гээд байдаг бурхантай ойр төрөл гэх онцгой хэсэг ч байна.

5

Ээ Хатан туул минь ус урсгалаа бүү татаач, бид хаана хонох билээ гэж чин үнэнээсээ айн залбирдаг хэд ч бий. Эд бол өнөө орон гэргүй бургасны хэд юм.

Ээ Хатан туул минь татарлаа, аварья гээд хандив цуглуулж мөнгө босгодог холбоо, хоршил баг тоолоод барашгүй их бий. Тэд юу хийж, яаж аварч байгааг нь Туулын эрэг дагуу очоод харчихаж болно.

Бахь байдгаараа л загас нь үхэж урсац нь татарсаар л... Тэрнээс мөнгө хөрөнгө зарцуулсан тайлан дээр нь бол янзын цэвэрхэн, сайн ажилласан байгаа.

6

Согтуучуудын яриа.Туулын усны түвшин дээшилж байна гэнэ. Сайхан мэдээ байна, яаж дуулав, хэн хэлэв.

Сэрэмжлүүлэг мэдээнээс сонслоо. Гурван хүн өчигдөр усанд орж байгаад Туулд живчихэж гэнэ. Жил бүр л хэдэн хүний амь авч одох юм даа, Түвшин нь дээшлээд, хүн залгиад энэ Туул ширгээсэй зүгээр.

6

Ирээдүй цагт,

Залуу ярьж байна...Одоо энэ хурдны замын урд дагуу Туул гол гэж байсийн билээ. Хөөрхий манай өвөө тэнд нь халамцуу, халуунд сэрүүцэж сэлэх гэж ороод шөрмөс нь татаад живцийн гэнэ лээ. Ум мани бадми хум.

6

Дурсамж мэдээнүүд:

Туул гол маань Хан Хэнтий нуруунаас эхлэн Галтай Булнайн голоос эх аван Орхон Туул хvртэл 704 км-ийг хамран урсаж хэдэн зуунаараа хүн малын ундаа болсон ариун гол билээ... Улаанбаатар хот ундны усныхаа 80 орчим хувийг Туул голоос хангадаг ард түмэн билээ. Туул гол ундныхаа усны нєєцийг 1997 онд 230.000 шоо метр гэж тогтоосон байгаа ч бид єдєрт 160.000 орчим шоо метр усыг хэрэглэдэг. Энэ тооцоог дахин шинээр хийж бий болгожээ. Судлаачид 2010 он гэхэд нийслэл хот маань ундын усны гачаалд орох тухай ярьж, бичиж байгаа бидэнд усаа хайрлан хамгаалах том сануулга юм... /2006 оны мэдээ. 2013 он, аз болоход урсаж л байна./

6

Тэрэлж орчимд 150 гаруй аялал жуулчлалын компани үйл ажиллагаа явуулж албан бус тоогоор 300 гаруй гүний худаг ажиллуулж байгаа юм байна. Мєн арьс ширний 35 компани цахилгаан станц зэрэг үйлдвэрийн бохир усыг Туул голд шууд нийлүүлж байгаа... /одоо ч хэвээрээ байх аа/

Үе үеийн урлагийн алдартангууд тун удахгvй “Тунин тунин урсах Туул гол минь’’ нэртэй тоглолт хийх ба тоглолтоос олсон орлогийг 100 хувь Туул голоо хамгаалах, сэргээх ажилд зориулах юм байна. Мєн дан тоглолтоос гадна хандивын данс нээн ард түмнээс сэтгэлийн єглєг хүсэж байгаа юм байна. Мєн эдгээр уран бүтээлчид “Бидний энэ үйл ажиллагаа удахгvй болох сонгуультай єчүүхэн ч холбоогүй бєгєєд сонгууль болдогоороо болно. Харин бидний ажил хэдэн сар, жилээр үргэлжлэх болно... /дахин үргэлжилсэн үү дээ /

“Монголын усны ассоциаци” ТББ, “Туулын хар шугуй Буянт Ухаа нөхөрлөл”, “Ногоон эвсэл” ТББ-ууд хамтран хэвлэл мэдээллийнхэнд хандаж, “Туул голын бохирдлыг зогсоох аргачлал” сэдэвт нээлттэй мэдээлэл хүргэлээ. Туул гол  нь гурван аймаг, есөн дүүрэг, 44-н сумын нутгаар дайран урсдаг бөгөөд түүний сав дагуу нэг сая дөрвөн зуун мянган иргэн оршин суудаг гэсэн  тоон мэдээг гаргажээ. Тэд Туул голын дагуу амьдарч байгаа иргэдэд хандан “эх орны хишиг болох  нэг сая 500 мянган төгрөгнөөсөө 15 хувь буюу 100 мянган төгрөгийг Туул голоо аврах санд хандивлаач ээ” хэмээн уриалж байгаа юм... /цөм хийнэ гэдэг нь болох байж, хөөрхөн мөнгө цугласан л байх даа/

Монголын залуу дугуйчдын холбооны залуус маргааш хатан Туулаа цэвэрлэх аянд гарах гэнэ. Гэхдээ зөвхөн дугуйтай цэвэрлэх гэнэ. Тэд өөрсдөө дугуйгаар хангаж маск, бээлий, шуудай тэр ч бүү хэл хогны машинаар хангах аж... / зугаатай санаа бодож олж/

Хатан Туулыг устай болгоё гэвэл “Цагаан зүгийн бүгээн тэнгэртэнгүүд хатан голын булан тохой бүрт олноороо отголж бөөл, түмнээрээ төөлж бөөл... Ингэхийн тулд цагаан тэнгэртэй бөө нар хатан Туулын булан тохойд очиж олноороо отоглож, бөөнөөрөө бүлэглэж олбоггүйгээр газар сууж, хоёр гараараа газар тулан гуйж аргадах хэрэгтэй гэнэ... /хадагтай мод л лав их болсон, бороо хур бол нэмэгдсэн байх/

Халимагууд "...Наран ургах зүгийн орон, Намайг ариулах Туул минь" гэж аман зохиолдоо хүртэл дуур­сан хайлдаг...

6

Өвөр Монголчууд хадаг барин зол­гонгоо "Дашмагт тань Туулын рашаан бий юу, Дандаа сэтгэл тийшээ билээ" хэмээн чихэнд нь шивнэж байсан гэлцдэг.../эд маань бол сэтгэлээрээ шүү/

ww.google.mn.ээс Туул гол, хандив гэсэн хайлтын илэрцээс тоймлож тайлбар сэтгэгдэл зүүлээ.

Өнөө цагт. Туул гол гэсэн багцад байх хамгийн сүүлийн мэдээ:

6

Туул голын эхийг ойжуулахад “Оюу толгой компани” 600.000 ам доллар хандивлав.

Хандив мөнгө нь өсөвч, урсац нь татарсаар байдаг хатан Туул минь.

Юм хийх гэж яваа хэдийгээ жаал мууллаа, зун хотод байхаар уйдаад байхийн моо.

6

Ирээдүй үеийнхэнд : 21-р зуунд Хатан туул гэж байхад эрэг хөвөө орчимд нь 1 сая 400 монгол бөөгнөрөн амьдарч ахуйд бичлээ гэж.

6

Б.ШҮХЭРЧ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sanal:
tuuliin ereg daguu humuust ugchih heregtei l de.ted tohijiltoo hiigeed tulburee avaad baigalia hamgaalna shuudee
2013-08-14
naba:
9 duureg gej baganuur , bagahangaigaar dairdaggui l bhgui yu
2013-08-14
IRGEN:
GOL DOTOR ZOGSOOD UGAAJ BAIGA MASHINII ZURGIIG ZAMIIN TSAGDAAD ABAACHIJ OGOOD ONDOR HEMJEENII TORGUULI TOLUULDEG TV---ER GARGADAG BOLMOOR BAINA,
2013-08-14
qwerty:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-13
БООГЙИ:
ХҮМҮҮСЭЭ ХОГОО Л БИТГЙИ ХАЯЖ ҮЗЭЭРЭЙ ДЭЭ ГУЙЯ
2013-08-13
Багши:
Найруулга яахав дээ л юм
2013-08-13
uhgee:
ene uneheer yum bodogduulohuits bichsen baina shuu sain bichjee
2013-08-13
MYADAG:
IREEDUI TSAGT MONGOL HELNII BICHGIIN DU REM NIILEED OORCHLOGDOH NEE, ESVEL BUGD IIM SOGTUU YARIATAI BOLOH YUM BOLOV UU?
2013-08-13
87979797:
хэхээ гарчиг нь ёстой сүпэр!мана өвөө согтуу живцийн билээ LOL
2013-08-12
zzzss:
yun ch oron garan yum de
2013-08-12
zochin:
mundag bichjee
2013-08-12
hgij:
he he hre he
2013-08-12
хавтгай:
машин угаах бол хавтгай хэвээрээ шүү дээ
2013-08-12
zochin:
ingej bichej bnoo hudlaa hamgaalj bgaa neren olon olon TBB bgaad bgaa ymdaa nvdend haragdsan ym algoo harin cecerlegjvvleh TVK iinhen ene jil nvdend haragdsan saihan ym hiiseen saihan bnaa ingej ajlaa hiiwel mongo ogolgvi yaahawdee
2013-08-12