Үйлдвэрийн гудамжинд 400 метр зам хаалттай

img

  19-р хорооллоос баруун тийш Үйлдвэрийн гудамж буюу Энгельсийн гудамжнаас /Нарны гүүрээс урагш явах зам/ эхлэн Говь ХК-ийн урдуур Ажилчны гудамж хүрэх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Зам барилгын ажлын хүрээнд Энгельсийн гудамжны уулзвараас баруун чиглэлд 400 метр замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлажээ. Энэ хэсгийн замыг энэ сарын 29-ний өглөө нээхээр төлөвлөсөн байна. Зам хааснаар замын доогуурх дулаан, цахилгаан, холбооны шугам сүлжээний ажил хийж, дараа нь замын суурийн нягтруулалт хийх юм. Энэ 400 метр замын өргөтгөлийн зурваст нэг хашаа, нэг байшин орсныг чөлөөлж зам барилгын ажил гүйцэтгэх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hunnu:
Yag unen...baliar zavaan..yumnuud..
2013-08-12
Zochin:
Ene zamiinh ard baigaa tumriin hogiig nuulgej boldoggui yum baih daa.. Hotiin ongo uzemjind ch ter unen muuhai nuli hog shuu
2013-08-12