Сноудений аав орост нэвтрэх виз авлаа
АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноудений аав Лон Сноуден ОХУ-д зорчих виз авчээ. Тэрбээр ABCN агентлагт өгсөн ярилцлагадаа Орост очиж, хүүтэйгээ уулзахаар боллоо.
Хэдийгээр хүүгээ эх орондоо эргэж ирээсэй гэж бодож байгаа ч гэлээ АНУ-д түүнийг шударга шүүж, үнэнг тогтооно гэдэгт Лон эргэлзэж буйгаа мэдэгдсэн байна. Мөн шүүх шударга шийдвэр гаргавал хүү маань эх орондоо ирж, бид гэр бүлээрээ хамт байхыг хүсч байгаа хэдий ч төрөөс айж байгаа тухайгаа ярилцлагадаа дурьдсан байна.
Лон хүүгээ АНУ-аас гарснаас хойш огт уулзаагүй байгаа юм. Сноудений хэрэг явдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Сноуден өөрийнхөө зөв гэж бодож байгаа бол өмгөөлөгчтэйгээ хамт ирж, шударга шүүхээр үнэнээ тогтоолгох ёстой” хэмээн мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ