Сансрын нисгэгчид эх дэлхийдээ эргэн ирлээ

img

ОХУ-ын сансрын Союз хөтөлбөрийн сансрын бүхээг эх дэлхийдээ амжилттай газарджээ. АНУ-ын Майк Фоссум, Японы Сатоши Фурукава, Оросын Сергей Волков нарын бүрэлдэхүүнтэй сансрын нисгэгчдийн баг Олон улсын сансрын станцад 165 хоног ажиллаад Союз хөтөлбөрийн сансрын бүхээгтэйгээ Казакстанд амжилттай газардсан байна. Өнгөрсөн Лхагва гаригт Казакстаны Байконураас хөөрсөн гурван сансрын нисгэгчийн бүрэлдэхүүнтэй Союз хөлөг Олон улсын сансрын станцад амжилттай залгагдсан юм. Ингээд станцад ажиллаж байсан гурван сансрын нисгэгч шинэ хүмүүстээ халаагаа өгөөд эх дэлхийдээ эргэн ирсэн нь энэ аж.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Abto mashinaa unaad yawahaar zeel olgono Bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas 95099300 95909200
2011-11-22