Асашёорюү аварга бахардаж унав
Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж “Амжилтын эзэд” телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож байгаа билээ. Шоунд оролцогч Монголын шилдэг тамирчид маань сур харваа, усанд сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай, софт теннис, дугуй, уртын харайлт, волейбол зэрэг спортын 12 төрлөөр өрсөлдөх учиртай.
Гэтэл аварга Дагвадорж маань анхны гараа болох дугуйн уралдааны үеэр бахардан унаж, шоу зохион байгуулагч нарыг ихэд сандаргажээ.
Ямартаа ч зодог тайлснаас хойш их спортоос холдож, бэлтгэлгүй байсан их аварга Д.Дагвадорж эхний тэмцээндээ ийнхүү бахардсан байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ