“Их газрын чуулган”-ы үеэр айрагны баяр болно

img

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт агсны санаачилсан “Их газрын чуулган” олон улсын соёл урлагийн наадам, уулзалт, форум энэ сарын 17-19-ний хооронд Дундговь аймгийн Гурван сайханд зохион байгуулагдах гэж байна.

Уг наадмыг олон улсын хэмжээнд зохион байгуулах бөгөөд гол зорилго нь гадаадын улс оронд Монгол зан үйлийг сурталчлах хэмээн ерөнхий зохион байгуулагч “Наранцацралт сан”-аас мэдээллээ. Хоёр жилд нэг удаа болдог энэ наадмыг Монголын зохиолчдын эвлэл, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Дундговь аймгийн хүүхэлдэйн театр хамтран зохион байгуулж байна.

“Их газрын чуулган” наадамд Солонгос, Буриад, Өвөр Монголын уртын дуучид, уран сайханчид хүрэлцэн ирж өөрсдийн уран бүтээлээ үзэгч олонд үзүүлэх ажээ.

“Наранцацралт сан”-ийн тэргүүн, Ж.Наранцацралт агсны хүү Н.Соёмбо “Бид энэ наадмаараа өнөөгийн залууст айрагны соёлыг өргөн дэлгэрүүлэх, уртын дуу сурах сонирхолтой залууст боломж бий болгохыг хүсч байгаа” гэсэн юм.

Наадмын гурван өдөр Монгол айрагны баяр, “Галын дөл өөдөө” гал тахих ёслол, хөтөлбөрт шоу цэнгээн, “Дуртмал сайхан”  Ж.Дорждагвын 110 жилийн ойд зориулсан сэдэвчилсэн номын үзэсгэлэн зэрэг ардын урлаг, үндэсний зан үйлийн олон арга хэмжээ болно.

.

Ц.Номин-Эрдэнэ 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

turuu:
ene saihan saihan uil ajillagaa bolno shuu
2013-08-12