Ш.Отгонбилэгийн нэрэмжит чөлөөт бөхийн уламжлалт тэмцээн амжилттай болж өнгөрлөө
Орхон аймагт 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Хөдөлмөрийн баатар, төр, нийгэм, спортын нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэгийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр, залуучуудын уламжлалт “Олимпийн одод” тэмцээн амжилттай болж өнгөрлөө.
МҮОХ, “Ш.Отгонбилэг 21-р зуун сан” ТББ, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, МЧБХ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Хангарьд” спорт клуб, Орхон аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулсан, 8 дахь удаагаа болсон энэхүү тэмцээнд Архангай, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ аймаг, БГД, БЗД, ХУД, ЧД, Налайх дүүрэг, МУБИС-ийн БТДС, “Аварга”, “Мон-Алтиус”, ҮБТДС, БТСДуС, “Алдар”, “Замчин”, “Хүч” спорт хороо, “Олимп” сургууль, 73 дугаар сургууль, “Ирээдүй” цогцолбор сургууль, “Ирээдүйн одод”, “Мөнхжин”, “Мөнхийн хүч”, “Олимпийн гал”, “Тэмүүжин”, “Хөвсгөлийн хүчтэн”, “Хангарьд” клуб нийт 31 аймаг, спорт, клубын 349 залуу, өсвөрийн бөхчүүд өрсөлдлөө.
Жин тус бүрт түрүүлсэн бөхчүүдийн нэрсийг дор толилуулж байна.
Охид 38 кг С.Сэржмядаг /Сэлэнгэ аймаг/ 46 кг Т.Цээбилэг /Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб/ 51 кг Б.Батзул /Налайх дүүрэг/ 55 кг Алтанцэцэгийн Батцэцэг /Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб/ 59 кг Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо/ 63 кг Б.Нямгэрэл /Орхон аймаг, “Ирээдүйн одод” клуб/ 67 кг П.Номин-Эрдэнэ /”Мон-Алтиус” БТДС/
Хөвгүүд 29 кг М.Эрдэнэбаяр /Орхон аймаг, “Ирээдүйн одод” клуб/ 34 кг Б.Хосбат /”Мон-Алтиус” БТДС/ 38 кг Т.Тулга /”Тэмүүжин” клуб/ 42 кг Б.Гүндсамбуу /”Мон-Алтиус” БТДС/ 46 кг Д.Ханбүргэд /”Алдар” спорт хороо/
Залуучууд 50 кг Г.Отгонбаатар /”Олимп” сургууль/ 55 кг Б.Гомбодорж /”Тэмүүжин” клуб/ 60 кг Т.Номин /”Олимп” сургууль/ 66 кг Б.Нямдорж /73 дугаар сургууль/ 74 кг Д.Алтангэрэл /Орхон аймаг, “Ирээдүйн одод” клуб/ 84 кг Батын Номиндалай /“Аварга” БТДС/
Багийн дүн Нэгдүгээр байр 53 оноо, Орхон аймгийн “Ирээдүйн одод” клуб, дасгалжуулагч Батын Идэрсайхан Хоёрдугаар байр 39 оноо, “Мон-Алтуис” БТДС, дасгалжуулагч Баасанжаргал Гуравдугаар байр 34 оноо, “Алдар” спорт хороо, дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ