Роберт Мугабе АНУ-д сануулга өглөө

img

Ираны тал Зимбабвегийн Засгийн газартай уран нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. АНУ болон Барууны орнуудын зүгээс Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилгоор уран баяжуулалт хийж байна гэж сэрдэж хориг арга хэмжээ авсаар ирсэн. Харин Ираны зүгээс үүнийг эрс үгүйсгэж, уран баяжуулалт нь эрчим хүч, эрдэм шинжилгээний зориулалттай гэсэн байна.

Зимбабве улс нь байгалийн баялгийн ихээхэн нөөцтэй боловч сонгуультай холбоотой хүний эрхийн асуудлаас үүдэн олон улсын зүгээс эдийн засгийн хориг арга хэмжээнд байгаа юм. Саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдож Зимбабвегийн ерөнхийлөгч болсон Роберт Мугабе улс гүрний дотоод асуудалд АНУ-ын талыг оролцохгүй байхыг сануулсан байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ