
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Элчин сайдын яамны дэд тэргүүн Буркхард Дюкофр болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.
Дэд тэргүүн Буркхард Дюкофр өөрийн хотын баавгайн барималан явуулын музейг Улаанбаатар хотод гаргах хүсэлтээ хотын даргад уламжилжээ. Баавгайн барималан музей нь улс бүрийн өнгө төрх, онцлогийг харуулсан, 1-2 метрийн өндөртэй 100 гаруй баавгайнаас бүрддэг бөгөөд дэлхийн хотуудын төв талбайд байрлуулан үзүүлдэг юм байна. Энэ музейг Чингисийн талбайд байршуулан, харж хамгаалах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Дэд тэргүүн хотын даргаас хүсчээ. Хүсэлтийн хариуд хотын дарга Улаанбаатар хотыг сурталчлахад ихээхэн түлхэц болох энэ үйл ажиллагаанд дэмжлэг туслалцааг үзүүлэн гэжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ