Хуульчид анхдугаар их хурлаар ерөнхийлөгчөө сонгоно

img

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд ирэх сарын 5-нд зохион байгуулагдах Хуульчдын анхдугаар их хуралтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар Хуульчдын анхдугаар их хурал нь шаардлагатай дүрэм журмуудыг болон удирдлага, зохион байгуулалтын бүтцээ баталснаар холбоогоо байгуулах аж. Энэхүү Хуульчдын холбоо байгуулах Хуульчдын анхдугаар их хуралд нийт 500 хүртэл төлөөлөгч оролцох бөгөөд тэдний 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 40 хувь нь өмгөөлөгч,  үлдсэн 20 хувь нь эдгээрээс бусад хуульчдын төлөөлөл байх аж.

Төлөөлөгчдийн тэгш эрхийн үндсэн дээр шударга, ил тод ардчилсан зарчмаар сонгохын тулд Хуульчдын анхдугаар их хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийг цахим хэлбэрээр явуулах гэнэ. Хуульчдын нэгдсэн бүртгэлд хамрагдсан бүх хуульч уг сонгуульд оролцон нэрээ дэвшүүлэн санал өгөх эрхтэй юм байна.

Хуульчдын анхдугаар их хуралд оролцсоноор Хуульчдын холбооны дүрэм батлах, тус холбооны ерөнхийлөгчийг батлах, мэргэжлийн хариуцлагын хороо байгуулж, бүрэлдэхүүнээ батламжлах ажээ.

 6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
shuugch frokuror hoertoroos tsalin abch baigaa huulichid getel omgoologch hunii erhiin toloo yabchihaad uilchluulegcheesee hols abna gedeg enen neg l bish ee
2013-08-12
Huulich:
Ene temujin geed diplomnos tsaashgui nuhuriin batluulsan huuliud jinhen bantan yum baigaan. Ene huulichiin erh zuin baidliin tuhai huuliar bol shuugch, prokuror, umguulugch 3 l huulich gesen murtluu odoo bas busad huulichiin talaar yariad suuj bn. Mun huulichiin holboo geh baiguullaga n turiin bus baiguullagiin tuhai huuliar gishuuddee uilchildeg TBB bn. Ene n gishuudiin tatvaraar sanhuujih uchirtai ulsiin tusvuus bish!!! Getel shuugch prokuror 2 turiin neriin umnuus ajillaj bj TBB-d tatvar tuluhuur nuguu haraat bus baidal ene ter n alga bolno. Shuugch prokuror 2 n tatvar tuluhgui bolhor zuvhun umguulugch nariin tatvaraar ene baiguullaga orshin togtoj chadahgui. Ene huuliin tusliig hiij baihdaa ene temujin notariatchid huulich bish bolno geed multraad bsan chin odoo nuguu notariatuudaa huulich bolgoh geed suuj baidag. Za tegeed shuuhiin shine huuliin talaar yarihaas ch durgui hurj dur gutaj bna
2013-08-12
Зочин:
Хуульчид яахаараа их хурлаа төрийн дэмжлэгээр хийдэг юм. Төсвийн шинэчлэлийн хууль батлагдлаа гээд санхүү, төсвийн ажилтны их хурал гэж хийдэггүй шдээ. Иймэрхүү боловсон хуйвалдаан зохион байгуулахаас татгалзмаар юм.
2013-08-12