
Олон улсын худалдааны комисс “Apple”-ын заргыг хэлэлцсэний дүнд Өмнөд Солонгосын “Samsung” компанийн Galaxy S 4G, Galaxy Tab. Galaxy Tab 10.1-ыг АНУ-д худалдахыг хориглосон байна. Америкийн хуульчид Солонгосын компанийг “Apple”-ын хоёр патентыг хуулбарласан гэж үзэж байгаа аж. Дээрх шийдвэрийг Америкийн ерөнхийлөгчийн алба 60 хоногийн хугацаанд шалган үзсэний эцэст хүчин төгөлдөр үйлчлэх юм.
Дээрх хоёр компанийн зарга зөвхөн Америкт ч бус өөр арав гаруй улсын шүүхийн шатанд явж байгаа гэнэ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ