Хотын захирагчаас хууль бус барилгын ажлыг зогсоож өгөхийг хүслээ
“Гэгээн өргөө” СӨХ-ны оршин суугчид болон Урт цагааны түрээслэгчид “Сүмбэр цамхаг” ХХК-ийн хууль бусаар явуулж буй барилгын үйл ажиллагааг албан ёсоор зогсоож өгөхийг Нийслэлийн засаг даргаас хүсч байгаагаа өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэрээ хэллээ.
.
Энэхүү компани нь Чингэлтэй дүүргийн III хороо, Урт цагааны хойд талд 10 давхар барилга барьж байгаа бөгөөд энэ нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нийт таван хууль, тогтоол, дүрэм журмыг зөрчиж байгаа аж.
.
Тухайлбал “газрын болон хот байгуулалтын тухай хууль, хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох тухай тогтоол, хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмийг зөрчсөн” гэдгийг тэд хэлж байгаа юм.
Эдгээр зөрчил дутагдлын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарч, энэ сарын 9-нд барилга угсралтын ажлыг түр зогсоох шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм байна.
.
Хэрэв холбогдох албан тушаалтнууд нь энэ асуудлыг үл тоомсорлож байсаар барилга барьсан тохиолдолд тухайн газарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, түрээслэгчид болон оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөнө гэдгийг хэлсэн юм.
Б. Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ