Хөтлөгч Э.Долгионыг гадуур байцаахаар болжээ
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа. Үүнтэй холбогдуулан тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны газрын даргаар ажиллаж байсан Э.Долгионыг саатуулан шалгаж байсан билээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.
Тэгвэл түүнийг заавал хорих шаардлагагүй, гадуур байцаах боломжтой хэмээн үзэж, суллажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ