Ирэх сарын нэгнээс цалингийн доод хэмжээ 192 мянга болно

img

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон Үйлдвэрчний эвлэлийн дарга, Ажил олгогч эздийн холбооны дарга нар гурван талт хэлэлцээр хийж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгохоор болсон билээ. Тэгвэл уг хуулийн хэрэгжилт ирэх есдүгээр сарын нэгнээс эхлэх юм.

6

Энэ тухай Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав”Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт  хэлэлцээрийн үр дүнд буюу хуулийн хүрээнд хүчин төгөлдөр энэхүү хэлэлцээрт хоёр жил тутам цалингийн доод хэмжээг  тогтоох үүднээс бид шинэчлэн тогтоолооо. Энэ нь цаг үеэ олсон шийдвэр болсон гэж бодож байна. Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлснээр манай улсын нийт ажиллах хүчний найман хувьд нөлөөлнө. Харин улсын төсөвт төдийлөн хүндрэл учруулахгүй. Учир нь төсвийн байгууллагын ажилтны цалингийн доод хэмжээ 326 мянган төгрөг байгаа юм” хэмээн тухайн үедээ хэлж байсан юм.

6

Гэхдээ энэ асуудлыг аравдугаар сард хэлэлцэх улсын төсвийн тодотголоор асуудлыг оруулж, 2014 оны төсөвт суулгах гэнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан оюутны тэтгэлгийн хэмжээнд ч өөрчлөлт оруулах асуудал ч яригдаж эхэлжээ.

Сонирхуулахад, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг болох шийдвэр нь Монголын нийт ажил олгогч эздийн ердөө найман хувьд нь нөлөөлөх гэнэ. Учир нь өнөөдөр ихэнх аж ахуй нэгжийн цалингийн доод хэмжээ 192 мянган төгрөгөөс дээш байгаа аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Caнал:
Монголд ажил хийхгуй бол цалин нь нэмэгдээд ходолморийн унэлэмж буур ч байгаа анхаармаар байна. Ажил хийгээгуй байж тэтгэвэр тогтоолгодог, улсад 20 хурэхгуй жил ажлаад 40,50 жил ажилласан хунтэй ойролцоо тэтгэвэр авдаг тогтолцоо руу орох болоод байна. Ажилласан жилд нь сараар ажилсан хугацааг нь хасаж тэтгэвэр тогтоодог хэрнээ ажил хийгээгуй хумууст ажилласан жил тооцож тэтгэвэр тогтоож байгаа нь хир зэрэг шудрага шийдвэр болж байна. 12 сар ажалласанаа1 жилээр тэтгэвэрээ тооцуулж чадахгуй байна
2013-08-13
bi eserguu:
bas l imolyats usnu, yumnii une usnu, hetsuu l yum boloh baih da
2013-08-13
admin:
цалингаа нэмээдл юмныхаа үнийг нэмчих юм даа.аль ч засаг төр гарсан ялгаа алга.өөрөө өөртөөл итгэж амьдардаг цаг болж дэ
2013-08-13
kkkkkkkk:
yg vnen. ene tetgvr.n hogshchvl.n tetgvr.g nemeeeech.zailuul oron suutsni zeel avah geher tetgevrer olgohgvi gh... vhehin hoorond oron suutsar yahin gesen vgvvvvv
2013-08-12
оюутан уу ахмад уу:
юун оюутны тэтгэлэг??? хөөрхий ахмадуудынхаа тэтгэврийг хөндөөгүй байж шоучдыг дэмждэг нь далдуураа архины үйлдвэрээ дэмжиж байна гэсэн үг биз дээ
2013-08-12
зочин:
Одонг сэтгүүлч гэхэд хэцүү л юм даа. Хаана ямар сургууль төгссөн юм бол доо.
2013-08-12