Крис Браун ухаан алджээ

img

Америкийн R&B дуучин Крис Браун Лос-Анжелос дахь студидээ гэнэт татаж унасан болохыг түүний хэвлэлийн төлөөлөгч нь мэдээллээ. Эмч нар түүнийг хэт их ядаргаа, гүн сэтгэлийн хямралд орсон гэж оношилжээ. Ням гаригт тэрбээр өөрийн твиттэр хуудсандаа “Чи дурсамж болон үлдэхэд тэд чамайг хайрлахаа болино” гэж бичсэн байжээ.

Дуучин Рианнатай үерхэж байх үедээ түүнд гар хүрснээр Рианнагийн шүтэн бишрэгчид түүнийг ихээр үзэн ядах болж, түүний нэр хүнд ч мөн ганхсан хэвээр  байгаа. Үүний хажуугаар үргэлж л зодоон цохионд нэр нь холбогдож явах болсон нь ихээхэн нөлөөлсөн. Энэ бүх ачаалал сэтгэлийн хямрал нь дуучинг татаж унахад хүргэсэн гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа аж.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mmmmmm:
R&B duuchin uhaan aldsan gne zger l bujgelj bsiim bishuu?
2013-08-13