Хойд Солонгос витамин үйлдвэрлэхээр боллоо
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнөөдөр орчин үеийн технологиор үйлдвэрлэсэн витамин, эм, тамир сэргээх ундаа, эрүүл мэндийн зориулалттай жүүс зэргийг үйлдвэрлэх шинэ үйлдвэртэй танилцсан байна.
Орчин үеийн технологиор иргэдэд нэн шаардлагатай амин дэм болох витамин үйлдвэрлэх нь түүний бүтээн байгуулж буй цоо шинэ алхам гэж ажиглагчид дүгнэжээ. Хойд Солонгост жилд хамгийн багадаа гэхэд 5000 гаруй хүүхэд витамины дутагдлын улмаас нас бардаг аж. Энэхүү үйлдвэрийн 15 хоногийн нөөцөөр нэг сая иргэнийг витамины дутагдлаас хамгаалах бүрэн боломжтой гэдгийг онцолжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ