Газраа чөлөөлнө хэмээн мөнгө авсан айлууд нь нүүхгүй байгаа аж
“Бүтээн байгуулалтын цаг” ээлжит уулзалт ярилцлага өнөөдөр Төрийн ордны А танхимд болсон юм. Энэхүү уулзалт ярилцлагад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг болон Засгийн газрын зарим гишүүд, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар оролцлоо.
,
Энэ үеэр нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөх, нэвтрэх чадварыг сайжруулах болон хурдны зам барих зорилготой “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзварыг өргөтгөн шинэчилж 4 замын уулзвар болгох ажил хуваарийн дагуу явж байна. Энэ өдрүүдэд 8 уулзвар дээр ажил ид явагдаж байгаагийн 5 нь энэ долоо хоногт ашиглалтад орно гэсэн мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өгсөн.
5
“Амгалан” дулааны станц барих шийдвэрийг Засгийн газар дөрвөн сарын өмнө гаргасан байхад өнөөг хүртэл барилгын ажил эхлээгүйд Засгийн газрын тэргүүн шүүмжлэлтэй хандсан. Айлууд нь мөнгөө авсан хэдий ч нүүхгүй байгаа гэсэн тайлбарыг Эрчим хүчний сайд М.Сономпил хэлж байв. Тэрбээр энэ асуудлаар өнөөдөр нийслэлийн удирдлагуудтай уулзалт хийсэн бөгөөд хамтарч хүч тавьж энэ долоо хоногт барилгын ажлыг эхлүүлнэ гэлээ.
.
Зам тээврийн сайд А.Гансүх эдийн засгийн гол бүс болох Зам-Үүдийн чөлөөт бүсийн нэвтрэх чадварыг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн хавар Засгийн газраас гаргасан. Энэ ажил амжилттай хэрэгжсэн гэдгийг тэрээр мөн мэдэгдлээ.
Түүнчлэн энэ онд 6 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Эхний 3 аймгийн замыг хүлээн авах товыг зарласан. Баянхонгорын замыг энэ сарын 24-нд, Дорноговийн замыг есдүгээр сарын 5-нд, Дундговийнхыг 11 дүгээр сарын 1-нд ашиглалтад өгөхөөр болсон аж.
и
Өмнөговь, Хөвсгөлийн замын ажил хангалттай сайн явахгүй байгаа. Иймд эдгээр замд шинээр компани оруулах саналыг А.Гансүх сайд тавьж, энэ долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо. Учир нь замын ажил гүйцэтгэж байгаа компаниудын ажлын явцтай Зам, тээврийн сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нар танилцаад ирсэн гэнэ. Замын компаниудыг ажлаа чанартай гүйцэтгэхийн дээр төлөвлөсөн хугацаанд багтаан шахаж ажиллах үүргийг өгч байгаа гэж сайд мэдэгдсэн. Үүний хариуд ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Ажлыг хугацаанд нь шахах үүрэг өгдгөө болих хэрэгтэй. Тендер зарлахдаа ажлаа хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх чадвартай, ажил хэрэгч компаниудыг шалгаруулдаг бол дараа нь ингэж болохгүй, бүтэхгүй байгааг нь гайхах асуудал үүсэхгүй. Гэрээгээ хийхдэ ч сайн хийх ёстой. Гэтэл зарим компаниуд 2-3 жил дамнасан замын ажил хийж, түүнийгээ өгч чадахгүй байна хэмээн хариуцлага тооцох гэхээр захиалга өгсөн төр засаг нь бурууддаг гэрээ байгуулсан өмнөх засгийн алдааг давтаж болохгүй” гэлээ.
г
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ