430 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, тоосжилтыг багасгах, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гудамж талбайд зүлэгжүүлэлт хийх, цэцгэн мандал байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулаад байгаа билээ. Мөн энэ ажилтай холбоотойгоор Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газраас хотын шарилж буюу зэрлэг ургамал устгах ажлыг зохион байгуулж өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд 430.0 мянган м2 талбайг шарилжнаас салгажээ.Түүнчлэн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн удирдамжийн дагуу дүүргүүдийн ЗДТГ-аас хороодод үүрэг өгч, нутаг дэвсгэрийнхээ албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг шарилжаа устган, орчноо цэвэрлэхийг үүрэг болгосон байна. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас энэ ажилд хүч нэмж нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууцны хорооллын дотор ургасан шарилжийг устгах 6 компанийг шалгаруулан дүүрэг бүрт хуваарилан гаргаж устгал хийх ажилд нь хяналт тавин ажиллаж байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ