
Соёл спорт аялал жуулчлалын яамнаас өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийхээр болжээ. Давж заалдах шатны шүүхээс В.И.Лениний музейн өмчлөлийн асуудлаар МАН-ын гомдолыг хэрэгсэхгүй болгож, В.И.Лениний музейг төрийн өмчөөр дахин баталсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
Лениний музейтэй холбоотой Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн баасан гаригт болсон. Энэ шүүх хурлаар МАН-ын гаргасан давж заалдах нэхэмжлэлийг авч хэлэлцээд Лениний музейг төрийн өмч гэж тогтоосон билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ