Харшлын талаар хэлэлцүүлэг өрнөнө
"Харшил, урвал үзүүлдэг ургамлын төрөл зүйлүүд, тэдгээрийн тоосжилт, үрлэлтийг хязгаарлах нь” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр болно. Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн задгай театрт 15.00 фагт эхлэх уг хэлэлцүүлгийг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Байгаль орчин, тогтвортой хөгжлийн санаачлага ТББ хамтран зохион байгуулж байгаа юм.
Хэлэлцүүлгээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-121 тоот “Ургамлын харшлаас хамгаалах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын хэрэгжилт, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/688 дугаар захирамжийн дагуу ургамлын харшил тоосжилтыг хязгаарлах, харшил урвалж үзүүлж байгаа ургамлын үрлэлт, тоосжилтыг хязгаарлах, цаашид хийх ажлуудын талаар харилцан ярилцана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ